НАЛАЙХЫН ЗАМААР 60 КМ-ЭЭС ДЭЭШ ХУРДТАЙ ЯВАХЫГ ХОРИГЛОНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-04 10:24

Сэтгүүлчийн үг

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ.

Нээлтийн үйл ажиллагаа 11:40 цагт Баянзүрхийн шинэ гүүрийн баруун урд талд болох агаад нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаны зочид төлөөлөгчид оролцох юм байна.

Сонирхуулахад, уг зам

  • Бетонон тусгаарлах зурвастай
  • Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
  • Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
  • Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
  • Буцаж эргэх 5 хэсэгтэй
  • Явган хүний 5 гарцтай
  • Гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Мөн Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглож байгаа юм байна. Түүнчлэн Гачуурт, Улиастай, Ургах Наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5.33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдах ажээ.

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-04 10:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?