АЛБАДАН ГАРГАСАН ХЯТАД ИРГЭДИЙГ ГУРВАН ЖИЛ ОРУУЛАХГҮЙ ХАР ТАМГА ДАРЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 09:44

Сэтгүүлчийн үг

 “Монгол Улсад нэвтрэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 759 иргэнийг хуяглан хүргэх ажиллагааг хууль хүчний холбогдох байгууллагууд хамтран гүйцэтгэж, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын хууль хүчний байгууллагад хүлээлгэн өгчээ. Жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 759 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, 30 нь Эрээн хотод суугаа Консулын газраас, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-наас виз авсан байжээ. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, дөрөв нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хар тамга даран, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргасан нь энэ.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар Монголд хичнээн хятад иргэн ажиллаж, амьдарч байгааг албаны хүмүүс хэлэхдээ Засгийн газраас тогтоосон квотоор тогтоодог гэсэн.

Харин Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулинд Монгол Улсад оршин суух гадаадын нийт иргэдийн тоо Монголын хүн амын гурван хувиас илүүгүй, тэр дундаа нэг улсын иргэд нэг хувиас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг. Энэ тооноос хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрнэ гэж үздэг байна.

Бодит байдал дээр энэ хуулийн заалт хэрхэн мөрдөгддөг бол...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 09:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?