1000 ИНЖЕНЕР ЧУУЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 11:23

Сэтгүүлчийн үг

Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган - 2019” нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.

Энэхүү чуулга уулзалт нь Монгол улсын хөгжлийг тодорхойлж буй таван салбарыг онцолж байгаа бөгөөд аж үйлдвэрийн IV хувьсгалд Монгол улс хөл нийлүүлэн алхахын тулд засгийн газар болон түүний нэгжүүд Мэдээлэл, харилцаа холбоо, Уул уурхай, Эрчим хүч, Барилга болон Зам тээврийн салбарыг залуу инженерүүдтэй хамтран хөгжүүлэхээр ажиллах анхны алхмаа хийж байгаа нь энэ.
Чуулганы үеэр Монголын Залуу Инженерүүдийн Үндэсний Сүлжээг байгуулан, салбарын шинэ үе асуудал шийдлүүдээ нээлттэй хэлэлцэхээр тогтсон бөгөөд мөн Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллах санал зөвлөмжүүдээ хүргүүлэхээр төлөвлөжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-05 11:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?