ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨР БНСУ-Д ОЧЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-06 10:07

Сэтгүүлчийн үг

Индонезид болох олон улсын хуралд оролцохоор KAL-ийн нислэгээр Улаанбаатараас Сөүл рүү зорчсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр БНСУ-ыг зорьжээ.

Инчеоны Цагдаагийн газрын мэдээлснээр Д.Одбаяр нь тухайн өдөр “Korean Air” компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан монгол бүсгүйчүүдийг үг хэлээр доромжилж заналхийлсэн байна. “Korea Air”–ийн монгол ажилтнууд тухай үед орчуулга хийж байсан гэнэ. Тодруулбал, БНСУ-ын зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг бэлгийн дарамтнаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн хэргээр дахин шалгахаар болжээ.

Тэрбээр "Инчён" олон улсын нисэх буудалд 7 цаг 50 минутад газардсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авсан бөгөөд тухайн үед Д.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан" хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан аж.

 Харин Өмнөд Солонгосын тал 11 дүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр  хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгджээ. Дашрамд дуулгахад, БНСУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт нэг жилийн хорих ял оноох юм уу, 3 сая воноор торгох заалттай юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-06 10:07

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?