ГЕГ-ЫН ДЭД ДАРГА Ё.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ХАМТ ТОГЛОЖ БАЙСАН УИХ-ЫН ХОЁР ГИШҮҮН ХЭН БЭ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-06 13:52

Сэтгүүлчийн үг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан. Эх сурвалжийн өгүүлснээр АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийхээр тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ. Мөн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн баривчлан саатуулах гэж байсан хүнтэй хамт мөрийтэй тоглоод сууж байсан агаад  АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Тэгвэл өнөөдөр ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ болон МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгчийн газрын дарга С.Баатарцогт нар нь мөрийтэй тоглож байгаад баригдсан болох  нь ил болж, нэр бүхий хоёр алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг холбогдох сайд нарт даалгажээ. Харин тэдэнтйэ хамт тоглож байсан УИХы-н гишүүдийн нэрийг нууцалж байгаа агаад гишүүний бүрэн эрхээр халхавчлан нам дарах байх гэх хардлага нийгэмд байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-06 13:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?