КАКҮРЮҮ М.АНАНД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШЛЭЭСЭЭ ТАТГАЛЗЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-11 09:38

Сэтгүүлчийн үг

Сумогийн Их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ гаргажээ.

Эх сурьалжийн өгүүлснээр 2019 оны есдүгээр сарын 16 нд Их аварга Какүрюү М.Анандын багш мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжиж очиж барилдаж байгаа юм байна.

Изүцү дэвжээ Ёкозүна /Их аварга/ Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй бөгөөд Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайгаад олдоогүй ба Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй аж. Тиймээс тэрбээр дэвжээгээ хаалгахгүйн тулд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлт гаргасан бололтой.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-11 09:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?