629 ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-12 10:18

Сэтгүүлчийн үг

Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг цаг үеэ олоогүй гэж шүүмжлэгсэд олон байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөс болж авлига, албан тушаал, бусад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулснаар нэлээд олон хүмүүст гэмт хэргээс зайлсхийх, гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болох боломжийг олгосон гэсэн үг.

Эх сурвалжийн өгүүлснээр 2017 оны тавдугаар сараас  өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 629 гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны дагуу хэрэгсэхгүй болгожээ. Үүн дотор авлига, албан тушаалын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон төдийгүй ахиад есөн гэмт хэрэг хэрэгсэхгүй болох гэж байгаа аж.

Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд оруулж ирэхдээ яллагдагчаар татах хүртэл гэсэн заалтыг оруулж ирж байгаа ч цаана нь хугацаа хожих гэсэн далд санаа бий хэмээн хуулийнхан хэлж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-12 10:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?