ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 09:15

Сэтгүүлчийн үг

Дубайн гэрээтэй холбогдуулан гаргасан “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөжээ. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн шаарлагад:
1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 09:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?