ДЭЛХИЙН “00”-ИЙН ӨДӨР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 10:42

Сэтгүүлчийн үг

11 сарын 19. Өнөөдөр дэлхийн “00”-ийн өдөр. Товчхондоо, бие засах газар гэгч хэчнээн чухал болохыг нийгэмд таниулж, үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах баярын өдөр гэсэг үг. Энэ өдрийг 2001 оноос хойш Сингапур улсад төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн агаад дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг аж. Тус байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж, эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Судалгаанаас харахад, дэлхий дээр 2.6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдардаг гэх тооцоо байна. Харин Улаанбаатар хот дахь 310 мянга гаруй нүхэн жорлонгоос шууд хөрс рүү нэвчиж буй ялгадас, угаадас гэр хорооллын хөрсний 88 хувийг хэдийн бохирдуулсан гэх тооцоо байдаг. Хөрсийг бохирдуулагчид нитрат гэх бодис зонхилж байгаа бөгөөд Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1.000мг/л илэрчээ. Мэргэжилтнйи хэлж буйгаар "Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратын бохирдол их байгаа нь ерөөсөө л нүхэн жорлонтой холбоотйо агаад шийдвэрлэх ганц арга нь жорлонгоо өөрчлөх, хөрс рүү шууд ялгадсаа шингээхгүй байх явдал гэнэ. Мэдээж, угаадсаа шууд асгаж байгаа нь шинэ төрлийн органик бохирдлын эх үүсвэр бий болгох аюултай гэж ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш Б.Наранчимэг хэлсэн. Нитратаар бохирлогдсон ус хүний биед орсныхоо дараа NO2 болон хувирч хүчилтөрөгчийг эд эсэд хүрэхэд саад болдог төдийгүй хөрсний бохирдлоос үүдэн гэдэсний халдварт өвчлөл улам нэмэгдэж, бохирлогдсон ус нь газар доорх усны урсгалын чиглэлээсээ хамаараад Туул гол мөн бидний ундны усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлийг дагуулдаг ажээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 10:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?